АНУ-ын Вашингтон хотын ойролцоо 64 зорчигч бүхий нисэх онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдаж, улмаар Потомак голд осолджээ.
Тодруулбал, Канзас мужийн Вичита хотоос ирсэн "American Airlines" компанийн онгоц орон нутгийн цагаар 21:00 (GMT 02:00) цагийн орчимд Рональд Рейганы үндэсний нисэх онгоцны буудал руу ойртож байх үедээ нисдэг тэрэгтэй мөргөлдсөн байна.
Ослын улмаас хүний амь нас хохирсон эсэхийг эрх баригчид батлаагүй ч эх сурвалжийн мэдээлснээр, одоогийн байдлаар 18 хүний цогцос олдсон. Мөн амьд үлдсэн хүн байхгүй байгаа ажээ.
АНУ-ын армийн гурван цэрэг "Black Hawk" нисдэг тэргэнд байсан батлан хамгаалахын албаны хүн мэдэгдэв. Нисдэг тэрэг Виржиниа мужийн Форт Белвуар хотод байрладаг батальоны харьяа ч хаанаас ирсэн нь тодорхойгүй байгаа гэнэ. Холбооны нисэхийн эрх баригчид болон АНУ-ын конгресс уг хэргийн талаар мөрдөн байцаалт явуулж эхэлжээ.
American Airlines компанийн гүйцэтгэх захирал Роберт Исом хэлэхдээ, тус компани Вашингтон ДС руу баг илгээсэн бөгөөд тэр ч бас тийшээ явах болно.
Л.Баяр