Неймар болон Аль-Хилал нар харилцан тохиролцсоны үндсэн дээр тоглогчийн гэрээг цуцалсан гэж клуб даваа гарагт мэдэгдэв.
Өдгөө 32 настай тэрбээр 2023 оны наймдугаар сард 90 сая евро буюу 98.5 сая ам.доллараар Саудын Арабын уг багт ирсэн ч бэртлээс болж долоон тоглолтод л оролцжээ.
Неймар 2023 оны 10 дугаар сард загалмайн шөрмөсөө тасалж, 2024 оны 10 дугаар сар хүртэл талбайд гараагүй. Эргэн ирснийхээ дараа ердөө хоёрхон тоглолтод оролцож, 11 дүгээр сараас хойш дахин талбайд гараагүй юм.
Криштиану Роналду, Карим Бензема нарын дараа Саудын Арабын лигт шилжсэн хамгийн том од байсан Неймар Аль-Хилалд ердөө нэг гоол, хоёр дамжуулалт өгсөн.
Тэрбээр 2017 онд Парис Сен-Жерменд 263 сая ам.долларын үнээр шилжсэн нь өнөөг хүртэл дэлхийн хамгийн үнэтэй тоглогч хэвээр байлна.
Л.Баяр