Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Мягмар гарагт Парисын дурсгалт газар болох Луврын музейн 10 жил хүртэл хугацаанд хийх томоохон засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд "Мона Лиза" өөрийн гэсэн тусгай өрөөтэй болно гэж мэдэгдлээ.
"Луврын шинэ сэргэн мандалт" нэртэй засварын төсөлд 2031 он гэхэд Сена голын ойролцоо нээгдэх шинэ хаалга, газар доорх өрөөнүүдийг бий болгоно гэж Макрон Леонардо да Винчигийн уг гайхамшигт бүтээлийг дэлгэсэн Луврын танхимаас хэлсэн үгэндээ хэлэв.
Дэлхийн хамгийн олон хүн зочилдог музейг шинэчлэхэд хэдэн зуун сая евро зарцуулагдах гэж тооцоолсон эсэхийг Макрон тодруулсангүй. Гэхдээ судлаачдын үзэж буйгаар 834 сая ам.доллар хүрнэ гэсэн тооцоо бий.
Луврын хамгийн сүүлийн үеийн их засвар нь 1980-аад оны үед хийгдсэн бөгөөд энэ нь гайхамшигт шилэн пирамид нээгдсэн үе юм. Одоо бол музей нь олон улсын стандартад нийцэхгүй болсон.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)