Дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар цагдаагийн байгууллагад нийт 1595 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүний 1273 нь зөрчлийн шинжтэй, 91 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байв. Түүнчлэн гэмт хэргийн шинжтэй 59 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө нь бүртгэгдсэн 17 хэргийг нөхөн илрүүлсэн байна.