ХӨСҮТ-өөс БНХАУ-д амьсгалын замын халдвар нэмэгдэж байгаа болон хатгалгааны кластер өвчлөл хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байгаа талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "БНХАУ-д сүүлийн үед уушигны хатгааны өвчлөл нэмэгдсэн талаарх мэдээлэл дэлхий нийтэд тархсан. БНХАУ-ын Эрүүл мэндийн төв байгууллага арваннэгдүгээр сарын 13-ны өдөр хойд бүс нутагт уушигны хатгалгааны өвчлөл нэмэгдэж байна гэдэг мэдээллийг түгээсэн. Үүний дараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас арваннэгдүгээр сарын 22-ны өдөр нэмэлт тодруулгыг БНХАУ-аас хүссэн байна. Нэмэлт тодруулгадаа, БНХАУ-д хатгалгаа хүүхдүүдийн хувьд нэмэгдсэн, амьсгалын замын вирусын халдвар, ковидын халдвар зэрэг уушигны хатгаа үүсгэдэг халдварууд зэрэгцэн нэмэгдэж байна гэх мэдээллийг өгсөн.
БНХАУ-д Ковидын хоригийг өнгөрсөн хавар цуцалсан. Хориг цуцалсантай холбоотойгоор амьсгалын замын халдварууд нэмэгдсэн байна.
Хатгаа гэх өвчлөл нийт хүн амын дунд бүртгэгдэж байдаг өвчлөл. Манайхан шинэ халдвар гарчихлаа хэмээн санаа зовж байна.
Одоогийн байдлаар шинэ халдварт өвчин бүртгэгдээгүй.
Энэ асуудалтай холбоотойгоор ХӨСҮТ-д хоёр удаагийн эрсдэлийн үнэлгээг хийсэн. Түргэвчилсэн эрсдэлийн үнлгээний дүнд дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Үүний дараа эрсдэлийн явцын үнэлгээг хийхэд дунд эрсдэлтэй гэх дүгнэлт гарсан. Цаашид нөхцөл байдал яаж өрнөхөд тогтмол хяналт тавина " гэв.
Д.Батчулуун