“Хулгайг мартаж үл болно. Бид хулгайчдыг уучилж болохгүй” сэдвээр "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 2-нд Мартаж үл болно жагсаал хийнэ. Хулгайчдын тухай яриад эхлэхээр тухайн үйл явдлыг сэдвээр мартуулах юм уу, өөр ямар нэг байдлаар мартуулж байна. Тухайлбал, сахал Эрдэнэбилэгтэй холбоотой шүүх хурал хойшлогдсоныг хэн ч мэдээгүй. Тэр өдөр цэргийн хэлэлцүүлгийг сонсоод нийтээрээ нулимс урсгасан.
Бид уг нь хулгайчдын эсрэг жагсах гээд байгаа юм. Гэтэл хулгайчид нь хамт жагсъя гээд байна. Хулгайчид сүүлдээ юм хулгайлдаг биш жагсаал хулгайлдаг систем рүү орсон.
Хулгайчдыг битгий март, үүнийг сана гээд арванхоёрдугаар сарын 2-нд жагсаал зохион байгуулна. Хулгайчдын үйлдлийг нийгэм санаж байхад хариуцлага тооцогдоно. Нийгэм хулгайчдыг мартах юм бол нэг ч хүнд хариуцлага тооцогдохгүй өнгөрнө. Жагсаал хийнэ гэдэг сургаар ордон дотор бужигнасан. Хамгийн түрүүнд жагсаалыг бусниулах гүтгэлгийг алдарт сэтгүүлч Ч.Лодойсамбуу явуулсан. Тэр жагсаал хийх гэж буй хүмүүс хөлснийх байна гэсэн. Дараагийнх нь, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр авлигачид айсандаа жагсаал хийх гэж байна гэсэн. Жагсаал хийнэ гэсэн сургаар нүүрсний гэх хэргийн сонсголыг хийх гэж буйгаа зарласан. Нэгэнт сонсголоо зохион байгуулах гэж байгаа юм бол бид жагсаалаа цуцалъя" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)