БШУЯ-наас дотоодын дээд боловсролын байгууллагын эрэмбэ, чансааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Тэрбээр "Уг эрэмбийн 60-с дээш хувийг хангаж байгаа 18 сургууль байна. 50-с дээш хувийг хангаж буй 30 хүрэхгүй сургууль байна. Өнөөдрийн эрэмбэ зарлагдаж буй 61 их дээд сургуулиас 50-с дээш хувь нь сургалтын чанарт хүрч чадахгүй байна" гэв.
Эхний аравт жагсаж буй их дээд сургуулиудыг танилцуулж байна.
- Монгол Улсын Их сургууль
- Анагаахын Шинжлэх Ухааны Их сургууль
- Шинжлэх Ухаан технологийн Их сургууль
- Монгол Улсын Боловсролын Их сургууль
- Хөдөө Аж Ахуйн Их сургууль
- Монгол Германы хамтарсан Ашигт малтмалын технологийн их сургууль
- Санхүү Эдийн засгийн их сургууль
- Отгонтэнгэр Их сургууль
- Эм зүйн шинжлэх ухааны Их сургууль
- Соёл урлагийн Их сургууль
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)