09.00 цагт МСНЭ-ээс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүлнэ.
"Ус бол хүнс, ус бол амьдрал” хэлэлцүүлэг болно.
10.00 цагт Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ болно.
11.00 цагт Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids цонхтой болж буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал Төв шууданд мэдээлэл хийнэ.
14.00 цагт Яруу найрагч Мишигийн Ширчинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Мишигийн Ширчинсүрэн:Туурвил зүй, өв сан” эрдэм шинжилгээний хурал “Хүннү палас”-д болно.
Нийслэлийн 18-р сургуульд хордсон хүүхдүүд, эцэг эхийн төлөөлөл Эх нялхасын эрүүл мэндийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.
16.00 цагт “Улаанбаатар” олон улсын кино наадмын талаар “Корпорэйт конвеншн” төвд хэвлэлийн бага хурал хийнэ. Кино наадам “Сэр сэр салхи” киногоор нээлтээ хийнэ.