НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ. Буцаан олголтод 2023 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримт буюу аравдугаар сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн дүн хамаарна. Энэ сарын сугалааны тохирол аравдугаар сарын 18-нд болно.
НӨАТ-ын сугалааны тохирлыг сэргээсэн бөгөөд сугалааны тохиролд:
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авах боломжтой.
Сэтгэгдэл (1)