Гадаадын хөрөнгө оруулалттай "Зүүн Ази хөгжил" ХХК-ийн өмчлөлийн барилгыг нэр бүхий иргэд хуурамч гэрээ, бичиг баримтаар шилжүүлэн авсан талаар тус компанийн төлөөлөгч дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "“Зүүн Ази хөгжил” ХХК нь Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд "Шинэ сансар хороолол" нэртэй 250 айлын хоёр блок, 10 давхар үйлчилгээний орон сууцтай барилгыг барьсан. Гэтэл энэ оны зургаадугаар сарын 7-ны өдөр хэсэг бүлэг этгээд дээрэмдсэн. Үүнийг зохион байгуулалттай дээрэмдсэн гэж бид үзэж байгаа.
БЗД-ийн хоёрдугаар хэлтэст уг хэрэг шалгагдаж байгаа. Шалгалтын явцад гэмт этгээдүүд манай барьсан байрыг ард иргэдэд өөрийн мэт итгүүлэн, залилж байна.
Цагдаагийн байгууллагад удаа дараа өргөдөл гаргасан боловч ямар ч арга хэмжээ авагдаагүй, дөрвөн сар өнгөрч байна. Хэсэг бүлэг гэмт этгээд Улсын бүртгэлд хуурамчаар эрх шилжүүлэх гэрээ хийгээд хувьцааг худалдах худалдан авах гэрээ хийж хуурамчаар бичиг баримт бүрдүүлээд “Шинэ сансар” хорооллын өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Энэ тухайгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газар өргөдөл гомдлоо гаргаж шалгуулаад, энэ нөхцөл байдлууд нь хуурамч гэдгийг тогтоолгосон.
Энэ хэргийг БЗД-ийн прокурор К.Чимгээ гэх хүн энэ бүх этгээдүүдийн гаргасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гээд бидэнд хариу өгсөнд харамсалтай байна" гэв.
Сэтгэгдэл (1)