НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн аравдугаар сарын 13-ныг "Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр" хэмээн зарлаж, тэмдэглэн өнгөрүүлдэг болоод 34 жил болжээ.
Энэ жил дэлхий даяар “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдалтай тэмцэх нь” уриан дор эл өдрийг өнгөрүүлэх юм.
Нийтийн тээвэр, харилцаа холбоо, суурь дэд бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг нийтийн үйлчилгээний тэгш бус, хүртээмжгүй байдал гамшиг ослын үед нийгмийн эмзэг бүлэгт хамгийн хүндээр тусдаг байна.
Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах нь иргэн, хувь хүнээс ихээхэн шалтгаална. Иргэн бүр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг эзэмшсэн байх нь чухал юм.