Монголын Хүүхдийн Ордонд
08:00 цагт Сэтгэцийн эрүүл мэнд-2023 олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ.
Зам, тээврийн хөгжлийн яамны 301 тоотод
09:00 цагт Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах ажлын хүрээнд Концессийн сонгон шалгаруулалт зарласан Өмнөговь аймаг дахь “Гурван сайхан”, Ховд аймаг дахь “Ховд”, Дорнод аймаг дахь “Чойбалсан”, Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” нисэх буудлуудын талаар танилцуулга мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт “Орон нутагт уул уурхайгаас үүдэлтэй байгаль орчин сүйдэж, нутгийн иргэдийг байгаль орчноо хамгаалах явцад айлгах сүрдүүлэх, гүтгэж доромжлох дарамт шахалттай тулгарч байгаа тухай Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
“Туушин” зочид буудалд
09:00 цагт Азийн наадмаас медаль хүртсэн баг тамирчдад Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга нар хүндэтгэл үзүүлж, зарим тамирчныг шагнаж урамшуулна.
Хэвлэлийн хүрээлэнд
10:30 цагт "Монгол улсын агаар, орчны чанарын өнөөгийн байдал" хэлэлцүүлэг болно. Цаг уур орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга доктор Ж.Батбаяр зэрэг хүмүүс оролцоно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт Гадаадын хөрөнгө оруулалттай "Зүүн Ази хөгжил" ХХК-ийн өмчлөлийн барилгыг нэр бүхий иргэд хуурамч гэрээ, бичиг баримтаар шилжүүлэн авсан талаар мэдээлнэ.