Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу 22, 33, 34 дүгээр хороодыг хамруулан "Гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх" олон улсын өдрийг угтаж өдөрлөг зохион байгуулж байна.
Өдөрлөгт Онцгой байдлын хэлтэс, Таван толгой түлш ХХК Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, УБЦТӨХК-ний Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төв, 22, 33, 34 хороо оролцож байна.
Өдөрлөгийн үеэр иргэдэд сайн карт олгох, гамшиг осол, гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, аюулгүй галлагаа болон цахилгааны аюулгүй байдлаа хангах талаар заавар зөвлөгөө, санамж сэргэмжлүүлэг хүргүүлэн ажиллаж байна. Мөн 22, 33, 34 хорооны айл өрхүүдэд гал түймэр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 115 хүний бүрэлдэхүүнтэйгээр 10:00 цагаас эхлэн зохион байгуулж байна.