Аравдугаар сарын 11-12-ний өдрийн шилжих шөнө агаарын бохирдлоос үүдэн иргэдийн толгой өвдөх, хоолой сэрвэгнэх шинж тэмдэг илэрчээ. Түүнчлэн цахим сүлжээнд "Налайх дүүргийн төмрийн үйлдвэрт хийн түлш алдагдсан, газ дэлбэрсэн" гэх мэдээлэл тараад байна. Өнөөдрийн байдлаар хийн түлш алдагдсан, дэлбэрсэн тохиолдол бүртгэгдээгүй, эл мэдээллийн мөрөөр тус дүүргийн онцгой байдлын алба шалгалт явуулсан гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.
Мөн хийн түлш хадгалалт, ашиглалтын талаар холбогдох байгууллагуудад сургалт явуулж байгаа ба иргэдэд хийн түлшийг зориулалтын дагуу хэрэглэхийг зөвлөлөө.
Сэтгэгдэл (1)