Газын зурвас дахь ХАМАС-ыг одоогоор Яхья Синвар удирдаж байна. Иззедин аль-Кассамын бригадыг үүсгэн байгуулсан Синвар өмнө нь терроризмтой холбоотой хэргээр Израилийн шоронд хоригдож байсан ч 2011 онд хулгайлагдсан Израилийн цэрэг Гилад Шалиттай хоригдлуудыг солих гэрээний хүрээнд суллагдсан гэж Төрийн департамент мэдэгдэв.
Синвар Яхья Ибрахим Хассан Синвар 1962 онд Египетийн захиргаанд байсан Хан Юнис дэх дүрвэгсдийн хуаранд төрсөн бөгөөд бага насаа тэнд өнгөрөөжээ. Түүний гэр бүл Аль-Маждал Аскалан (Ашкелон) хотоос гаралтай бөгөөд 1948 онд Газын зурваст нүүж ирсэн. Тэрбээр Хан Юнисийн хөвгүүдийн дунд сургуулийг төгсөөд Газын Исламын их сургуульд суралцаж, тэнд Араб судлалаар бакалаврын зэрэг хамгаалсан.
Хамас бүлэглэлийн улс төрийн дээд удирдагч гэгддэг Исмаил Хание Катарт амьдардаг гэсэн мэдээлэл бий. Хамас бүлэглэлийн цэргийн жигүүрийн тэргүүн Мохаммед Дейфийн хамт сүүлийн жилүүдэд тус бүлэглэлийн олон нийтийн мессежийг хяналтандаа авчээ.
Л.Сайнаа