Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр худалдаж авсан ногоон автобусны асуудлаас болж Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар албан тушаалаасаа огцорсон. Иймд НИТХ аравдугаар сарын 12-ны өдөр хуралдаж, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Хотын даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.
НИТХ-аас гаргасан саналаа Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд захирамж гаргаж хотын даргыг томилно.