Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил", Булган аймаг “Аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотод “Намрын ногоон өдрүүд“ үзэсгэлэн худалдаа зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэн худалдаа 2023 оны аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно. Булган аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд “Намрын ногоон өдрүүд" үргэлжлэх юм байна.
Аймгийн жижиг, дунд үйлдвэрлэгч болон ногоочид, малчдын борлуулалтыг дэмжиж, нийслэлийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоо, айраг, цагаан идээгээр хангах, хүнсний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой үзэсгэлэн худалдааны үеэр "AIRAGDAY" арга хэмжээ болно.
Сэтгэгдэл (1)