Дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил "сэтгэцийн эрүүл мэнд бол хүний түгээмэл эрх" гэсэн уриан дор тэмдэглэж байна. Гэтэл манай улсад сэтгэцийн эрүүл мэндийн судалгааг хамгийн сүүлд буюу 2013 онд, одоогоос 10 жилийн өмнө хийж байжээ. Тухайн үед дараах судалгааны дүн гарсан байна.
- 5 хүн тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй
- 5-6 хүн тутмын нэг нь нойрны эмгэгтэй
- 6 хүн тутмын нэг нь архаг ядаргаанд орсон
- 8 хүн тутмын нэг нь тайлбарлаж боломгүй биеийн зовиуртай
- 15-16 хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй
- 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутралын эмгэгтэй.
Эл дүнг СЭМҮТ-ээс танилцуулав.