УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн нээлттэй байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэрээ НӨАТ-ын буцаан олголтын талаар дурдав.
Тодруулбал, НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх саналыг МҮХАҮТ болон холбогдох байгууллагаас ирүүлжээ. Улмаар буцаан олголтын хувийг нэмэгдүүлж болох эсэх талаар Сангийн яам судлан боловсруулж, хэлэлцүүлэг зохион байгуулах аж.
Үргэлжлүүлэн тэрбээр "хүүхэд хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг мэтгэлцээн зохион байгуулна. Сум дүүрэг хороонд хүүхэд хариуцсан нийгмийн ажилтан ажиллана гэсэн заалтыг төсвөөр баталгаажуулах ёстой" гэв.