ДЭМБ-ын санаачилгаар 1992 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 10-ны өдрийг “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” болгон тэмдэглэн ирсэн билээ.
Энэ жил "Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг иргэн бүрт" уриан дор 31 дэх жилдээ тэмдэглэж байна.
Сэтгэцийн эрүүл мэнд гэдэг нь хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг хэлдэг байна. Хүн бүр бие махбодын хувьд эрүүл байхаас гадна сэтгэл санааны хувьд ч эрүүл байх нь чухал.Cэтгэцийн эрүүл мэндийн бүх төрлийн тусламж, үйлчилгээний төлбөрийг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцдаг байна. Үүнд:
- Амбулаторийн үзлэг, оношилгоо
- Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
- Өдрийн эмчилгээ
- Эмийн эмчилгээний төлбөр багтжээ.