09:00 ЦАГТ "Тэрбум мод" хөдөлгөөний хэрэгжилтийн тайланг Ерөнхийлөгчид хүргүүлэх ажлын хүрээнд амлалт авсан байгууллагуудтай мэдээлэл солилцох уулзалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах (Зайсанд) төвд болно. Утас: 8017-1854.
Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болно.
11:00 ЦАГТ “Сэтгэцийн эрүүл мэнд-2023” эрдэм шинжилгээний олон улсын хурлыг “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрд” уриан дор зохион байгуулах талаар ЭМЯ-нд мэдээлнэ. Утас: 8911-9482.
“Mining week-2023” чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж, “Хариуцлагатай уул уурхай”-н хэлэлцүүлгүүд “Шангри-Ла” зочид бууудалд болно.
“Байгальд түшиглэсэн ландшафтын архитектур төлөвлөлтийн орон зайн шийдэл” үзэсгэлэн ХААИС-д нээгдэнэ.
ОХУ-ын Буриад улсын “Ульгэр” хүүхэлдэйн театрын уран бүтээлчид “Дууч манжин” хүүхдийн жүжгийг Оросын соёл, шинжлэх ухааны төвд толилуулна.