Чингис хаан Үндэсний музей аравдугаар сарын 12-ноос эхлэн арваннэгдүгээр сарын 14-нийг хүртэл нэг сарын хугацаанд ажиллахгүй болсныг тус музейн захиргаанаас мэдэгджээ.
Тодруулбал үзмэрийн орон зайг нэмэгдүүлэх, шинэ уран бүтээл, орчин үеийн технологи, томоохон уран бүтээлүүд, шинэ үзмэрээр баяжуулна. Иймд үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, тав тухыг харгалзан үйл ажиллагааг түр хугацаагаар хааж байгаа аж.