Төв аймгийн Зуунмодод байх нэгэн цэцэрлэгийн хамт олон ажлын байрандаа согтууруулах ундаа бүхий баярын ширээ засан сууж буйг эсэргүүцсэн иргэний бичлэг цахим орчинд тараад байна.
Төрийн албан хаагчийн ёс зүй, Монгол Улсын хуулийг зөрчихөд "цалин бага" зэрэг үгсээр халхлах хандлага газар авч буй.
Төрийн албан хаагч ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан тохиолдол 2019 онд 98, 2020 онд 37, 2021 онд 75, 2022 онд 153 бүртгэгдсэн байна. Эл үйлдэлд ажлаас чөлөөлөх хүртэл хэмжээнд хариуцлага тооцдог.
Тодруулбал, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.1.1-т зааснаар "төрийн болон төрийн бус байгууллагын албан байр"-нд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байдаг.
Түүнчлэн "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль"-ийн 8.2.8-д зааснаар "албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх"-ийг төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гэж үзнэ.
Хэн байхаас үл шалтгаалан шат, шатандаа хуулийн хариуцлага хүлээж, хуулиа сахин биелүүлэх учиртай билээ.
Сэтгэгдэл (3)