Олон нийтийг цочирдуулсан харамсалтай мэдээтэй өдрүүд өнгөрч байна. Энэ үеэр орон нутгийн камержуулалтын асуудал хөндөгдлөө. Зарим нь тухайн асуудлыг шийдэх мөнгийг төсөвт суулгаж өгөөгүй, мөнгө байхгүй хэмээн хэдэн жилээр эвдэрхий камертайгаа сууж байхад Монгол Улсын алсын сууринд өнгөрсөн сард камераа шинэчлэн суурилуулсан байна.
Тодруулбал, 2023 оны Орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн Дөргөн сумын төвийн камержуулалтыг бүрэн шийдвэрлэжээ.
Түүнчлэн хог хаягдлыг ил задгай асгахад хяналт тавих зорилгоор 4G камер гурван ширхэгийг тусгай байршилд байршуулсан байна.
Тус сум нь аймгийн төв болох Ховд хотоос зүүн хойш, баруун талаараа Мянгад, хойд талаараа Увс аймаг, зүүн талаараа Завхан аймаг, өмнө талаараа Чандмань сумтай тус тус хиллэн оршдог.
Улаанбаатар хотоос 1,700 орчим километрээр алслагдсан сум билээ.
Хар-Ус нуурын эрэгт байрлах эл сум нь аймгийн төвтэйгөө авто замаар бүрэн холбогдоогүй. Гэвч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд камержуулалтыг бүрэн шийдснээрээ онцлог байна.
Үүнчлэн алслагдсан сум суурин гэлтгүй аймгийн төвүүд ч нөөц боломжоо ашиглан камераа бүрэн биш гэхэд хагас хугас ч болтугай шинэчлэх боломжтойг энэ жишээ харуулж байна.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)