Дорноговь аймгийн Сайншанд сумаас энэ сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай охиныг нас барсан байдалтай олжээ.
Тодруулбал, эрэл гурав дахь өдрөө үргэлжилж, Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлд цагдаагийн байгууллага болон хүч нэмэгдүүлсэн баг эрлийн ажиллагааг явуулж байлаа.
Эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож, хэргийн газарт үзлэг хийх зэрэг бусад хойшлуулшгүй ажиллагааг үргэлжлүүлнэ гэв.
Сэтгэгдэл (2)