Мазаалай баавгайн талаар БОАЖЯ-наас мэдээлэл өглөө.
БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг хэлэхдээ, "Манай оронд хүрэн баавгай, мазаалай баавгай гэсэн хоёр зүйл амьтан байдаг. Энэ нь Төв Азийн хэт гандуу цөлд хамаарах Монгол Алтайн өвөр говьд цөөхөн үлдсэн цорын ганц амьтан.
Мазаалай баавгайн үндэсний хөтөлбөрийг батлуулах, үндэсний бахархалт амьтнаар зарлах, жил бүрийн хоёрдугаар сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох, олон улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Мазаалай баавгай нь зэрлэг байгаль дээр өөрийнхөө зүй тогтлоор шалгарч үлдсэн нэг дэд зүйл амьтан. Мазаалай баавгайн тархац нутаг хумигдаж байгаа нь уул уурхайн олборлолт, ашиглалттай холбоотой. Олон улсын байгууллагуудтай хамтран мазаалай баавгайг хамгаална" гэв.