Автобус нийлүүлэгч "Zyle Daewoo Bus" болон худалдан авагч "Тэнүүн-Огоо" компанийн дунд зуучлагч хийж байсан байж болзошгүй солонгос хоёр иргэнийг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарчээ.
Тодруулбал, оргон зайлахыг завдсан гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг прокуророос шүүхэд ирүүлсэн байна.
Харин аравдугаар сарын 1-ний өдөр "Тэнүүн-Огоо" ХХК-ийн байранд хэвлэлийн хурал хийсэн "Zyle Daewoo Bus" корпорацын дэд ерөнхийлөгч Ким Ки Ёл нарын хоёр иргэнээс мэдүүлэг аваад явуулжээ.