Бангладешийн түүхэн дэх хамгийн ноцтой дэгдэлт болох дангийн өвчнөөр 1000 гаруй хүн нас барсан тухай албан ёсны мэдээллээс харахад цаг уурын хямралын улмаас агаарын температур нэмэгдэж, нягт хот суурин газруудын орчинд олноор бүртгэгдэж байгаа ажээ.
Бангладешийн Эрүүл мэндийн ерөнхий газрын даваа гарагт гаргасан тоо баримтаас үзвэл, нэгдүгээр сараас хойш шумуулаар дамждаг уг өвчнөөр 1017 хүн нас барсны 100 гаруй нь хүүхэд байгаа гэнэ. Өнөөдрийг хүртэл халдвар авсан иргэдийн тоо 208,000 гаруйд хүрчээ.
Долдугаар сараас есдүгээр сарын хооронд дангийн халуурал нь ихэвчлэн тархах хандлагатай байдаг боловчг Өмнөд Азийн тус улсад илүү эрт буюу дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлжээ. Удаан үргэлжилсэн муссоны улирал нь дулааны температур тогтмол бус, аадар бороо орсон нь уг өвчнийг тээгч Aedes шумуулыг үржүүлэх хамгийн тохиромжтой нөхцлийг бүрдүүлсэн гэж эрдэмтэд хэлэв.
Өвчтнүүдийн шилжилт хөдөлгөөн нь тус улсын эрүүл мэндийн тогтолцоог хүндрүүлж, эмнэлгүүд тэднийг асрах ор, боловсон хүчний хомсдолд орсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Дэгдэлтийн улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн жил 281 хүн нас байсантай харьцуулахад энэ жил бараг дөрөв дахин их байна. Бангладешийн эрүүл мэндийн албаны мэдээлснээр зөвхөн есдүгээр сард л гэхэд 79,600 гаруй тохиолдол бүртгэгдэж, 396 хүн нас баржээ.
Л.Сайнаа