08.30 цагт “Холидэй Инн” зочид буудалд: “Инженерийн шийдэл-хөгжлийн тулгуур” зөвлөгөөнийг “Тавантолгой түлш” ХХК-иас дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд инженер, техникийн ажилтнуудын дунд зохион байгуулна.
09.00 цагт Нүүрс тээврийн С зөвшөөрөлтэй холбоотойгоор Монгол тээвэрчид нэгдэл Зам тээврийн яаманд одоо шаардлага хүргүүлнэ.
11.00 цагт Нийслэлийн 53 дугаар сургууль 50 жилийн ойн хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлнэ.
“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа орон даяар эхэлнэ.
Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдана.
14.00 цагт “Пума империал” зочид буудалд: “Хулгайгүй эрх тэгш нүүрс тээвэр” зөвлөлдөх уулзалт, нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас: 9913-4594.