Жилд мянга гаруй мод тарьдаг академич Ч.Дугаржав болон судалгаа шинжилгээний баг зөвхөн Сүхбаатар аймгийн Шилийн Богдод гэхэд 19 жилийн хугацаанд 15,000 гаруй мод тарьсан байна.
2001 оноос эхлээд энэ жилийг хүртэл нийт 21,000 Шинэс, Хус, Нарс, Гацуур, Хайлаас зэрэг мод тарьж, 2019-онд болгоомжгүй хүмүүс бөөлж байгаад гал алдаж 8,000 гаруй мод шатсан байна. Энэ жил хүн хүч сайтай таван машин 20 гаруй хүн ажлуулж 2,500 шинэс нарс шархуас тарьжээ.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 60 км-т д.т.д 1778 метрт оршдог Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Богд уул гэх нэршил нь сүүлд Буддын шашны нөлөөгөөр нэмэгдэж нэрлэгдсэн нэршил бөгөөд эрт дээр үеэс Монголчууд "Шивээт шил" "Агшуун" хэмээн нэрийддэг байсан ба тал нутгийн их хайрхан хэмээн тахин шүтэж иржээ.
Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Шилийн Богд уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим метр гүнзгий ажээ. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засч янзлан зүсэж авсан мэт үзэсгэлэнтэй харагдана. Энэ хавийн уулс нь Авдар, Дөш, Сэнжит, Ацаа гэхчилэн галт уулын шовгор дүрс хэлбэрээрээ нэрлэгдсэн байдаг. Их талын хамгийн өндөр уул учраас тал дээр хааш хаашаа 60-аад км алсаас майхан шиг шовгор харагддаг.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
Сэтгэгдэл (2)