Согтуу нисгэгчтэй онгоцонд суух нь гал авалцсан онгоцонд сууснаас ялгаагүй. Энэ талаар нисэхийн компаниуд хатуу журам баримталдаг. Харин Энэтхэгт шинээр санал болгож буй журам нь үнэртэй ус хэрэглэдэг нисгэгчдийн эсрэг арга хэмжээ болоод байна.
Энэтхэгийн Иргэний нисэхийн ерөнхий захирлын алба тус улсын агаарын тээврийн салбарыг хянадаг бөгөөд саяхан өөрийн дүрэмдээ архи, согтууруулах ундаа хэрэглэхтэй холбоотой шинэчлэлтийг санал болгосон. Удирдамжид согтууруулах ундаанаас гадна амьсгалын эерэг сорилт, тухайлбал ам зайлагч, сүрчиг гэх зүйлсийн талаар дурдсан байна. Гэсэн хэдий ч, энд тодоор бичсэн шинэ хэсэгт сүрчигний тухай тусгайлан дурдсан нь олны анхаарлыг татаж байгаа юм.
Тодруулбал, багийн нэг ч гишүүн эм, бэлдмэл, ам зайлагч/шүдний гель/сүрчиг зэрэг архи, согтууруулах ундаа агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно. Үүний үр дүнд амьсгалын анализаторын шинжилгээ эерэг гарч болзошгүй учир ийм арга хэмжээ авч байгаа тухай дурджээ.
Түүнчлэн дээр дурдсан бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө нислэгийн багийн гишүүн хэн ч бай нислэг үйлдэхээсээ өмнө компанийн эмчтэй зөвлөлдөх ёстой гэнэ.
Үнэртэй ус нь бага хэмжээний алкахол агуулсан байж болох ч хүний биед үнэртэй ус түрхэх нь амьсгалын тестийг хуурамч эерэгээр өдөөж болох эсэх нь тодорхойгүй байгаа.
Л.Сайнаа