"Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ны гишүүн 150 гаруй сургуулийн багш, ажилчид 2024 оны нэгдүгээр сараас багшийн цалинг 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж энэ сарын 5-нд ажил хаяхаар болсон.
Боловсрол, шинжлэх ухааны яаманд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос салбарын хэмжээнд хамтын хэлэлцээг эхлүүлэх мэдэгдэл саналыг тэдэнд хүргүүсэн байна.
Мэдэгдэл, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоодоос хамтын хэлэлцээнд оролцох хамтарсан төлөөллийг зохих хууль тогтоомжийн дагуу томилон шийдвэрлэж хариу ирүүлэхийг хүсжээ.