Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
2023 оны 10-р сарын 02-ны 20 цагаас 10-р сарын 03-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр 4-9 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтэн 3 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгоины орчмоор 4-6 хэм хүйтэн, бусад хэсгээр 1-3 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.
2023 оны 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдө 2 хэм хүйтэн 3 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 6-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бага зэрэг хүйтэрнэ.