Хилчид иргэдэд учирч болон 482.5 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ. Тухайлбал, Дорноговь, Дорнод, Баян-Өлгий, Увс, Завхан, Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн ангийн хариуцсан хэсгээр 15 удаагийн 451 тооны мал бэлчээрээр улсын хилд тулсныг хилчид илрүүлж, иргэдэд учирч болох 482.5 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн байна.