Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалыг нэрлэж байна.
Энэ долоо хоногт буюу есдүгээр сарын 28-ны өдөр Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь Багануурын хорих ангиас өчигдөр магадлангаар суллагдсан нь олны анхаарлыг татаад буй. Тэрбээр 2018 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэнгийн амь насыг хөнөөж, шүүхээс 13 жилийн ял сонссон юм. Мөн тэрбээр хүний амь нас хөнөөсөн хэргээр ял эдэлж байхдаа “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдон Хөгжлийн Банкны шүүх хуралд яллагдагчаар татагдаж байсан нэгэн.
Түүний биеэр ял эдэлсэн хугацаа таван жил нэг сар аж. Үүн дээр шагналын есөн сар 20 хоног болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга зарлиг гаргаж, түүний эдлээгүй ялынх нь 25 хувь буюу 2,5 жилийн ялыг хөнгөлөх уучлал үзүүлсэн. Ийнхүү нийт 7 жил 10 сар 14 хоногийг ял эдэлсэнд тооцон магадлангаар судллагдсан.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар Б.Махбалыг үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулж чадсан учир шүүхээс оногдуулсан ялаас хуульд заасан хувийг нь гүйцэд эдэлсэнд тооцсон хэмээгээд буй. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Б.Махбалд 13 жилийн хорих ял оноосон. Ерөнхийлөгч түүний ялаас нэг жил 11 сар 21 хоногийг нь уучилсан. Ерөнхийлөгч ямар үндэслэлээр уучлал үзүүлсэн талаар тайлбарлаж мэдэхгүй байна" гэсэн юм.
Ийнхүү уг асууддалд иргэд шүүмжлэлтэй хандаж, эрх мэдэлтэй хүмүүст хууль үйлчилж байна хэмээн эсэргүүцэж буй. Уг нь шүүх засаглал адил тэгш үйлчилж, шударга шийдвэр гаргах ёстой баймаар... Гэсэн ч хийсэн хэрэг нь бус, хэн гэдэг нь чухал бололтой.
Сэтгэгдэл (9)