Гавьяат жүжигчин С.Жавхлангийн "Дулаахан намар" тоглолт өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ намрын хамгийн өргөн хэмжээний тоглолт болсон буйзаа.
"Дулаахан намар" дуугаараа эхлүүлж, "Монголын үнэртэй салхи" дуугаар өндөрлүүлсэн тус тоглолтод залуу уран бүтээлчид ая дуугаа өргөсөн бөгөөд гавьяат жүжигчин Т.Баясгалан түүнтэй хамтран дуулахын сацуу өөрийн хэд хэдэн дууг дуулсан юм.
Тоглолтын дундуур Т.Баясгалан дуучин С.Жавхланд 10 ханатай цомцог гэр гардуулсан бол С.Жавхлан түүнд домбо гардуулжээ. Мөн энэ тоглолтын нэгэн гэнэтийн бэлэг нь даян аварга Н.Батсуурь дуучин С.Жавхлантай дуулсан нь хурсан олны сэтгэлийг хөдөлгөлөө.
Сэтгэгдэл (24)