Невада мужийн Рено хотод Гранд Сиерра амралтын газарт баасан гарагийн орой болсон 2023 оны АНУ-ын тэргүүн мисс шалгаруулах тэмцээнд Ютагийн Ноэлиа Войгт шалгарлаа. Уг тэмцээнд Хавайн Саванна Ганкевич нэгдүгээр байрт шалгарчээ.
23 настай Войгт уг тэмцээнд бусад 50 муж улсын цолны эзэн болсон тамирчныг ардаа орхин түрүүлж, Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Телевизийн тэмцээний эхэнд финалд шалгарсан 20 оролцогчоос усны хувцас, үдшийн даашинзны шалгаруулалт явагдсаны дараа Пенсильванийн Войгт, Ганкевич, Жасмин Даниэлс, Техасын Ллювиа Алзат, Висконсины Алексис Лоуманс нар шилдэг тавд үлдээд байв.
"Брэнд элч" болон АНУ-ын миссийн хувьд сүүлийн асуулт хариултын шатанд "Ертөнцийн мисс" байгууллагад ямар хувь нэмэр оруулах талаар асуухад Войгт "хос хэлээр ярьдаг Венесуэл-Америк хүн" гэдгээ онцолж, АНУ-ын янз бүрийн нийгэмлэгүүдтэй харилцахаа амлав.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Вивика А.Фокс, Луанн де Лессепс, гоо сайхны блог хөтлөгч Патрик Старр нар багтжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)