ХҮН-аас "Хотын удирдлагууд хуучин автобус оруулж ирсэн үү" сэдвээр ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн П.Наранбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өчигдөр ногоон гэж нэрлэгдээд буй автобусны бааз болох "Тэнүүн-Огоо" компанийн Автобус-1 бааз дээр очиж үзсэн. Ногоон автобус дизель хөдөлгүүртэй. 600 ширхэг ногоон автобусыг нэг бүрийг нь 336 сая төгрөгөөр "ZYLE Daewoo" компаниас худалдаж авсан гэж яриад байгаа. Мөн "Golden Dragon" компанийн 224 ширхэг улаан автобус оруулж ирсэн. Үүн дээр нэмээд 150 ширхэг цахилгаан хөдөлгүүртэй автобус оруулж ирж байгаа. Энэ нь 620 орчим сая төгрөгийн үнэтэй.
Гэр хорооллын нөхцөлд буюу богино эргэлтэд хэрэглэх зорилгоор County маркийн дунд оврын 50 ширхэг автобус оруулж ирж байгаа гэсэн тайлбарыг хийж байна. "Тэнүүн-Огоо" компани эдгээр 810 автобусыг худалдан авах үйл ажиллагааг тендерээр авсан хэмээн тайлбарласан. Автобусны доторх салоны байдлыг харахад Автобуснуудыг янз янзаар тоноглосон байсан.
Эдгээр автобус хуучин уу, шинэ үү гэдгийг мэргэжлийн хүмүүс очиж, хариугаа өгөх хэрэгтэй.
Нийслэлийн худалдан авсан автобуснуудыг яагаад төрийн нууцад хамруулаад байгаа юм бэ" гэв.
Сэтгэгдэл (8)