Франкфурт, Истанбул, Бээжин, Хонг-Конг, Сөүл, Бусан, Токио зэрэг чиглэлүүдэд нислэгийн тийзийн хямд үнийг санал болгох тухай МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Мөнхтамир мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, "Олон нийтийн дунд МИАТ-ийн нислэгийн тийз үнэтэй байдаг гэх асуудал яригдаж байна. Үүнтэй холбогдуулан нийт үндсэн 7 чиглэлийн хүрээнд 2011 оноос хойш хөдлөөгүй нислэгийн тийзийн үнийг 10-15 хувь хямдруулж байна. Үнэ өсөөд байгаа шалтгаан бол үндсэн зардал вальютаар хэмжигддэг учраас тийзний үнэ ч мөн адил вальютаар тогтоогдсон байдагтай холбоотой. Ингэхээр монгол төгрөгийн ханш унаж буйтай холбоотойгоор тийзийн үнэ өсөж байгаа юм шиг мэдрэмжийг өгөөд байдаг. Өнгөрсөн жилүүдэд "Хэмнэлтийн тухай хууль", шатахууны хэмнэлт гаргасантай холбоотойгоор тийзний үнийг нийтээр нь бууруулж байна.
Жишээ нь:
- УБ-Бээжин-УБ чиглэлийн хамгийн билет 880 мянгаас эхэлж байна.
- УБ-Инчеон-УБ хямд 1сая 200 мянга
- УБ-Бусан-УБ нислэг 1 сая 400 мянган төгрөг
- УБ-Хонг-Конг-УБ 1 сая 400 мянга
- УБ-ТОКИО-УБ 1 сая 700 мянга
- УБ-Истанбул-УБ 1 сая 600 мянга
- УБ-Франкфурт-УБ 1 сая 900 мянган төгрөгөөс эхэлж байна. Энэ бол манай нислэгийн эхлэх хамгийн хямд тариф.
Нэг нислэг бүрд МИАТ-аас зарлаж гаргадаг 17 төрлийн үнэ байдаг. ОУ-ын нислэгийн тийз захиалга, зочид буудлын систем нь адил системээр ажилладаг. Хэн эрт захиална, түүнд хямд тийзийг захиалах боломж бүрддэг.
Нислэгийн суудал дүүргэлт өндөр байвал хямдхан билетүүд зарагдахгүй. Учир нь хямд тасалбар нь тоотой байгаа. Тасалбарын нөхцөл, үнийн дүнгээс шалтгаалж байгаа юм. Хамгийн хатуу нөхцөлтэй, хамгийн хямд тасалбар хямд үнээс эхэлнэ.
Сэтгэгдэл (1)