БНСУ-ын "Daewoo Bus" компанид үйлдвэрлэсэн шинэ ногоон автобусны талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахтай холбоотой төсөл арга хэмжээнүүдийн хэрэгжилт үе шаттай хэрэгжиж байна. Эдгээрийн нэг нь болох нийтийн тээврийн шинэчлэлт ид дундаа явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 287 дизелт автобус, 96 цахилгаан автобус оруулж ирсэн байна.
Есдүгээр сард орж ирэх 100 ширхэг дизель автобусыг гүйцэтгэгч компаниас захиалагч компанид хүлээлгэн өгөх ажил явагдаж байна.
Нийтийн тиээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирж буй автобуснуудын он хуучин, хуучин автобуснууд байна гэх мэдээлэл гарсан. Энэ талаар манай албаны хүмүүс мэдээлэл өгнө" гэв.
Д.Батчулуун