Нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцуулах, “Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцааг Монгол Улсын иргэн бүрд эн тэнцүү өмчлүүлэх асуудлаар УИХ болон ЗГ-т шаардлага хүргүүлж байгаа талаар ШИНЭ намын дарга Ц.Гантулга дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2020, 2022 онуудад УИХ-ын дарга болоод Монгол Улсын Ерөнхий сайдад Шинэ намын ерөнхий зөвлөл Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар, ард түмэнд Тавантолгойг 100 хувь өмчлүүлэх хуулийн төслийг өргөн барьсан. Түүнээс хойш ямар нэг албан шийдвэр ирсэнгүй.
Төрийн өндөрлөгүүдтэй эрдэмтдийн багуудыг уулзуулж, харилцан мэлтэлзэх талаар бэлдэж байна.
Нэр нь үл мэдэгдэх Хятад эзэнтэй, цаанаа Монголын гар хөл болсон асуудлуудыг нээлтэй хэлэлцэх хэрэгтэй. УИХ-ын даргад шаардлага хүргүүлнэ. Нүүрсний хэргийн нээлттэй сонсголын яаралтай явуулахыг Шинэ ном шаардаж байна. Нүүрсний хэргийн ард байгаа нам дамжсан нөхдүүдийг ил болго" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)