НАСА-гийн дээд амжилт эвдсэн сансрын нисэгч Фрэнк Рубио сүүлийн нэг жил гаруй хугацаанд анх удаа гаргийн таталцлын хүчийг мэдрэн эх дэлхийдээ эргэн ирлээ.
Рубио болон түүний хамт ажилладаг ОХУ-ын сансрын нисгэгч Сергей Прокопьев, Дмитрий Петелин нар лхагва гаригийн 17:17 цагт Оросын "Союз МС-23" хөлөг онгоцоор Казахстанд газарджээ.
Олон улсын сансрын станцад зургаан сар л байхаар төлөвлөж байсан Рубиогийн хувьд ийнхүү урт удаан, гэнэтийн аялал өндөрлөв. Түүний анхны зорчиж явсан хөлгөөс хөргөлтийн шингэн алдагдсан учир тойрог замд Оросын "Союз МС-23" хөлөгт нэгджээ. Улмаар зургаан сарын аялал нь сунжирч сансарт нийт 371 хоног амьдарсан байна.
Рубио АНУ-ын сансрын нисгэгч бичил таталцлын хүчинд өнгөрүүлсэн хамгийн удаан хугацааны дээд амжилт тогтоожээ. Тэрбээр мөн бүхэл бүтэн хуанлийн жилийг тойрог замд өнгөрүүлсэн анхны Америк хүн болов. Рубио 2017 онд НАСА-гийн сансрын нисэгчдийн корпуст сонгогдсоныхоо дараагаар анх удаа сансарт гарсан байдаг. Тэр мөн АНУ-ын Сальвадор гаралтай анхны сансрын нисгэгч билээ.
Саяхан CNN-д өгсөн ярилцлагадаа Рубио сансрын станцад байх хугацаа нь анх төлөвлөж байснаас хоёр дахин их байх болно гэдгийг мэдсэн бол бэлтгэлээ эхлэхээ өмнө магадгүй татгалзах байсан гэж хэлжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)