“Хиймэл оюун ухаан, маркетингийн судалгааны интеграци” сэдэвт APRC-2023 Ази Номхон далайн судалгааны байгууллагуудын XV чуулганыг Улаанбаатар хотод зохион байгуулах талаар “Монголын маркетинг судалгааны ассоциаци”-аас мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ази, Номхон далайн судалгааны байгууллагуудын чуулганыг аравдугаар сарын 12,13-ны өдөр хийхээр бэлдэж байна. Ковидын хугацаанд дижитал шилжилт, бизнесийг хийдэг модел, процесс эрс шинэчлэгдлээ. Хүмүүст үзүүлж буй үйлчилгээ, бизнесийн процесс дижитал болоод ирэхээр датаны боломж нэмэгддэг. Тэгэхээр өргөн анализ, дата суурьтайгаар бизнесийн шийдвэрээ гаргаж болдог. Мөн энэ жилээс AI нэмэгдэж орж ирлээ.
Энэ талын мэдлэг, мэдээлэл манай улсын бизнесийн байгууллагад бага байгаа учраас Ази Номхон далайн том чуулганыг хийгээд, Азийн топ экспэртүүдийг авчирч эх орондоо энэ арга хэмжээг зохион байгуулахаар бэлдэж байна.
Бид өнгөрсөн хоёр жил дэлхийн нийт датаны 90 хувийг нэгтгэж чадсан гэж үзэж байгаа. Энэ хуралд Азийн топ компанийн экспертүүд ирнэ. Арав гаруй илтгэлүүд тавигдана" гэв.
Д.Батчулуун