Урд шөнө Хөвсгөл аймгийн Ханх суманд 40 см цас даржээ. Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар өчигдөр өдөр 0.0-18.0 мм бороо, нойтон цас орсон бол шөнө нь нутгийн хойд хэсгээр 0.3-6.0 мм аадар бороо, их хэмжээний цас орлоо. Өнөөдрийн байдлаар нутгийн хойд хэсгээр 0-40 см цастайгаас хамгийн их нь Ханхад 40 см байна. Хоногийн хамгийн дулаан нь Тариаланд 10.2 градус дулаан хоносон бол, Цэцэрлэгт -8.4 градус хүйтэн байлаа. Өнөөдөр, маргааш нутгийн хойд хагаст, 28-нд нутгийн баруун өмнөд болон төв хэсгээр хур тунадас, уулархаг газраар цас орох төлөвтэй байна.
Сэтгэгдэл (1)