Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ.
Тодруулбал, өнөө шөнө (2023.09.26) Баян-Өлгий аймгийн зүүн хэсэг болон Ховд аймгийн нутгаар их хэмжээний цас орно. Харин маргааш өдөр (2023.09.27) Завхан аймгийн нутгаар их хэмжээний цас орох төлөвтэй байна.
Иймд зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй тул иргэд, тээвэрчдийг шаардлагагүй тохиолдолд дараах чиглэлд зорчихгүй байх, зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг АТҮТ-өөс анхаарууллаа.