МҮЭХ-ноос 2024 оны төсөвт тусгуулах санал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
"Ирэх жилийн төсөв дээр ахиад цалин хөлсний асуудлыг ярихаас өөр аргагүй.
- 2025 он гэхэд хөдөлмөрйн хөлсний доод хэмжээг 1 саяаас доошгүй хэмжээнд хүргэх, цалин хөлсийг 1,000 доллар буюу түүнээс дээш хэмжээнд хүргэх шаардлагатай.
- Цалингаас гадна ажилчдад хувьцаа эзэмшүүлэх, ноогдол ашгийг олгодог болох.
Монголд ажил хөдөлмөр эрхэлж байгаа, татвар төлж байгаа хүн болгон төр эсвэл хувийн хэвшилд ажилласан гэдгээсээ үл хамаарч байгалийн баялагаас шударга хүртдэг баймаар байна.
- Ганцхан цалингаас цалингийн хоронд амьдрах бус нэмэлт эх үүсвэр, орлогыг бий болгох шаардлагатай.
- Тэтгэврийг оны эхнээс инфляциас доошгүй хэмжээгээр нэмэгдэх зохицуулалтыг улсын хэлэлцээрээр НД-ын тухай хуулинд тусгасан.
Хөдөлмөрийн хөлсний хэмжээг 880 мянган төгрөгөөс доошгүй болгоё гэхэд ажил олгогч 600 мянган төгрөг, ЗГ-аас 680 мянган төгрөг болгох боломж байна гэсэн учраас энэ асуудал түр хойшилсон. Цагийн 5,000 төгрөгөөс доош хэмжээний цалин өгч хүнийг ажиллуулна гэдэг байж боломгүй зүйл. Төсвийн асуудал хэлэлцэхээс өмнө шийдэх саналыг тавьж байна.
Хувийн хэвшлийн байгууллагад цалин хөлс орлогыг нэмэгдүүлэх, тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэх, ажлын байраа хадгалсан, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдсэн ААН-үүдийг төрийн худалдан авах үйл ажиллагаанд давуу эрхтэй оролцуулдаг байя.
- Бага, дунд орлоготой иргэдийн хувь хүний орлогын албан татварыг, хөнгөлөх асуудал бий. Нэмэгдсэн орлогын албан татварын 50-аас доошгүй хувийг буцаан олгодог болох талаарх асуудлыг МҮЭХ-ноос ахин тавьж байгаа.
- Ипотекийн зээл царцснаар бага, дунд орлоготой иргэд орон сууц худалдан авах нөхцөл хумигдана. Тиймээс орон сууцны хөтөлбөрийг хот, хөдөөгүй хэрэгжүүлэх, эрчимжүүлэх шаардлагатай.
Ажиллах хүчний хувьд хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол төр, хувь гэлтгүй боловсон хүчнийг бэлтгэх, тогтоон барих, орон сууц, нийгмийн хамгаалал, татварын дэмжлэг зэргийг цогц хэлбэрээр тавих хэрэгтэй. Хөдөлмөрийн үнэлэмжид эрс шинэчлэл хийх шаардлагатай.
- Эрүүл мэндийн салбар, ЭМД-ын үр ашигтай зарцуулалт, үр өгөөжийг бодитой харуулах зэрэг асуудлыг тавьж байна.
Маргааш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хурал болно.
ҮЭ-ийн байгууллагын зүгээс заавал асуудлыг ажил хаяхад хүргэж байж шийдэх гарцыг санал болгохгүй. Ойрын хоёр жилийн хугацаанд дундаж цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага тавьсан байгаа. Зарим тэмцлийг улстөржүүлэх хандлага байна. ҮЭ-ийн байгууллагыг ажил хаявал сайн гэсэн зүйл рүү түлхэх ч асуудал байна. Долдугаар сарын нэгнээс цалин хөлс нэмээгүй тохиолдолд ажил хаяна гэдгээ мэдэгдсэн байсан. 20 орчим хувиар нэмэгдүүлсэн" гэв.