Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч маргааш төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Тодруулбал өнөө шөнө буюу 2023.09.25-26-нд шилжих шөнө Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр хөрсөн дээр -5 градусыг давж, Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд хэсгээр хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтэрнэ.
Иймд тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулав. Харин 27-нд баруун аймгуудын нутгаар нойтон цас орно.
ЦОЧИР ХҮЙТРЭЛИЙН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗӨВЛӨМЖ:
Өнөө шөнө буюу 2023.09.25-26-нд шилжих шөнө Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр хөрсөн дээр -5 градусыг давж, Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд хэсгээр хөрсөн дээр 0...-5 градус хүрч цочир хүйтрэх тул доорх зөвлөмжийг хүргэж байна.
Тариа, ногоогоо хяруунд цохиулахаас сэргийлэх
Ургац, хадлан тэжээлээ хүйтрэлээс хамгаалах
Төмс, хүнсний ногоог хөлдөж, хайрагдахаас хамгаалах
хучлага бэлтгэх
Таримлыг хяруу, цочир хүйтрэлтээс хамгаалж утаа май
тавих бэлтгэл хангах
Бага насны хүүхдээ дулаан хувцаслах