Уул уурхайн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяр шатахуунтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай улсад ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин айлчилж буй. Түүний айлчлалын хүрээнд ОХУ-ын засгийн газраас тавьсан хоригт Монгол Улс орохгүй гэх мэдээллийг УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн.
Уул уурхайн яамнаас ОХУ-ын эрчим хүчний яам руу албан захидал хүргүүлэхээр ажиллаж байна. Монголын цагаар 14:00 цагт эл захидлыг хүргүүлнэ.
Бид цаашид шатахууны нөөцийг таслахгүй байхаар ажиллаж байгаа. Монгол Улсын хэмжээнд шатахуун болон авто бензений 30 хоногийн нөөцийг барих ёстой байдаг. Энэ дагуу бид 30 хоногийн нөөцийг барьж байгаа. Тухайлбал, өнөөдрийн байдлаар дизель түлшний 40 орчим хоногийн нөөцтэй, АИ92 авто бензиний 30-с дээш хоногийн нөөцтэй байна" гэв.
Д.Батчулуун