Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадамд ес давж түрүүлсэн улсын арслан М.Бадарчаас допинг илэрсэн гэдэг нь түүний шинжилгээнийхээ В сорьцыг явуулсанаас батлагдаж байна. Гэвч допинг хэрэглэсэн бөхийг зарлах явцад алдаа гаргасан нь үнэн.
М.Бадарчийн допингийн А болон В хариуг албан ёсоор зарлаагүй байхад хэвлэлийнхэн түрүүлж мэдсэн, түрүүлж түүнийг цохон зарлалаа.
Зөвхөн энэ удаад биш юм. Яг энэ алдаа, дутагдлын цаана аль байгууллага, хэн гэдэг албан тушаалтан хариуцлага хүлээх нь харин эргэлзээтэй байна. М.Бадарч арслан энэ үйлдлийн мөрөөр гомдол мэдүүлж болохоор байгаа юм. Допинг хэрэглэсэн бөхийн нууц мэдээллийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Баяр наадмын бөхийн салбар хороо, МҮБХ зэрэг байгууллага мэдэж байгаа.
Тэрхүү нууц мэдээлэл энэ хоёр байгууллагын өндөр албан тушаалтнууд задруулсан байж болзошгүй байна.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас тухайн допинг илэрсэн бөхийн мэдээллийг түрүүлж зарлахаас зайлхийсэн тул Баяр наадмын бөхийн салбар хорооноос мэдээлэл өгөх үүргээ биелүүлсэн юм. Гэхдээ эдгээр байгууллагуудаас түрүүлж мэдээллэсэн нь хэвлэлийнхэн.
Сэтгэгдэл (7)