Нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой гарсан асуудлаар албаны хүмүүс дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Эхний автобусууд үйлчилгээнд гараад эхэлсэн. Маргааш орой үлдэгдэл 80 орчим автобус орж ирнэ. Автобуснууд ороод ирэхээр цахим төхөөрөмжүүдээ суулгаад, аль болох хурдан үйлчилгээнд гаргана. Дизель автобус дороо рамтай учраас манай улсын авто замын нөхцөл байдалд туулах чадвар сайтай.
Олон улсад худалдаалагдаж буй үнээр нь бид ч мөн авсан. Үүнээс манай улсын цаг уурын нөхцөл байдалд тохируулан нэмэлт пааруудыг суулгасан.
200 сая төгрөгийн автобусыг 400 сая төгрөгөөр авч улсийг хохироохгүй. Өнөөдөр бид 800 автобусыг шинэчлээд явж байна. Ажлаа хийж буй хүмүүсийг харлуулах нь зөв юм уу. Үүний цаана нийтийн эрх ашиг яригдаж байгаа" гэв.
Д.Батчулуун